"Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал оролцоог хангах тухай” Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар тэргүүтэй Улсын Их Хурлын ажлын хэсгээс 21 аймаг, нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын ажилтнуудтай өнөөдөр буюу 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр анхны видео хурал хийлээ.
Цахим хуралд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцов.
Цахим хуралд Дорнод аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Л.Хишигтогтох, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгч, төлөөлөгчид, аймгийн төрийн захиргааны байгууллагын удирдлагууд оролцов.
Улсын Их Хурлын ажлын хэсгээс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулж, төслийн талаар иргэдийн саналыг аван хэлэлцүүлэг зохиох, ард иргэдийг мэдээллээр хангах "Иргэдээ сонсъё” аяныг аймаг, орон нутагт зохион байгуулах чиглэлийг аймгуудын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга нарт үүрэг болголоо.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31309
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих