Зуны амралт эхэлсэнтэй холбогдуулан төвөөс гадагш чиглэсэн иргэдийн хөдөлгөөн нэмэгдэж оюутан залуучууд найз нөхдөөрөө нийлэх, гэр бүлийн маргаан, ажил хамт олны уулзалт гэх мэт шалтгааны улмаас гэмт хэргийн гаралт нэмэгдэх хандлагатай байгаа тул та бүхэн анхаарал болгоомжтой согтууруулах ундааг зохистой хэрэглэхийг уриалж байна.
Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд жижүүрийн шуурхай албанд иргэд байгууллагаас нийт 184 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс Гэмт хэргийн шинжтэй дуудлага 55, Зөрчлийн шинжтэй дуудлага 129 ирсэн ба үүнийг өмнөх 14 хоногийн дуудлагатай харьцуулбал 5.1 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. 6 дугаар сарын 1-ний өдрөөс 14-ний өдөр согтуугаар зөрчил гаргаж саатуулагдсан иргэдийн 97% нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байгаа бол үлдсэн хувь нь 35-39 насны иргэд бүртгэгджээ.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=31310
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих