АНУ-ын Коннектикут мужаас 1990 онд олдсон нэгэн цогцсыг “цус сорогч”-ийнх хэмээн шуугиж байсны нууцыг эрдэмтэд ДНК-гийн шинжилгээний тусламжтайгаар тайлахад 1826 онд нас барсан бодит хүний яс болох нь илэрсэн байна.
The Sun хэвлэлд бичсэнээр бол маш бохир авсанд хийн оршуулсан энэ шарил нь 1700-1800 онуудад цус сорогчидтой ид тэмцэж байсан үед хамаарч байна. Энэ хүн Шинэ Английн дунд эргэм насны нэгэн фермер Жон Барбер гэгч байсныг судлаачид олж тогтоожээ. Энэ үед америк даяар сүрьеэ өвчин ихэд тархаж хүмүүс цусаар ханиалгадаг байсан нь бусдад цус сорогч шиг харагддаг байж. Ингээд л Барберийг үхсэний дараа өвчнийг нь бусдад халдварлуулахгүйн тулд биеийг нь усанд буцалгаж, зүрхийг нь шатаасан байна.
Эх сурвалж: inews.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих