Дорнод аймгийн төвд томуу, томуу төст өвчний дэгдэлт сүүлийн долоо хоногт огцом нэмэгдэж амбулаторийн нийт үзлэгийн 16.8 хувьд, яаралтай түргэн тусламжийн шалтгаант дуудлагын 18.1 хувийг эзэлж байгаа тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан журамд заасны дагуу сургуулийн амралтыг сунгаж, цэцэрлэгийг түр хаах тухай Хэрлэн сумын Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжид Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдрөөс, сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд буюу цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн 17-ны өдрийг дуустал түр хугацаагаар хаахаар шийдвэрлэжээ.
EAGLE.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=33228
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих