2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаторийн нийт үзлэгт томуу, томуу төст өвчин 21,3%-тай байгаа нь өмнөх 7 хоногоос 9.2%-аар нэмэгдэж, өвчлөгсдийн 95.5 хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байна.
Иймд Эрүүл мэндийн сайдын 2014 оны 358 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг болон хүүхдийн байгууллагуудын хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг мөрдлөг болгох, томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн 5 хүртэлх насны хүүхдээ эмнэлэгт, гэрээр асарсан ажил хийж байгаа эх, эцэг, асран хамгаалагч нарт 5 хүртэл хоногийн цалинтай чөлөө олгох, хүүхдүүдийн дунд хэт бөөгнөрөл үүсгэх төвлөрсөн арга хэмжээ, үйл ажиллагааг 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээг авах талаар аймгийн Засаг даргын А/01 тоот захирамжийг гаргалаа.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=26329
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих