Шамбалын орны тухай домгууд олон оронд байдаг ч хамгийн үнэнд нийцэх
түүх домог Монголтой холбоотой байдаг тухай гадаадын хэвлэлүүдэд бичих
болжээ. Түүхийн эртний эх сурвалжуудад бичсэнээр Шамбалын орны тухай
домог нь улстөрийн болон цэрэг дайны зорилготой байсан гэнэ. Үүнээс
үүдэн Шамбалыг Монгол, Орос, Төв Ази, Түвдэд байдаг гэсэн домог яриа
бий. Ер нь түүний талаар хоёр үндсэн үзэл санаанууд байдаг. Нэг нь
Шамбалыг диваажингийн улс орон гэсэн үзэл бодол. Түүний гол үндсэн
төлөөлөгчийн нэг Их Британийн алдарт зохиолч Жеймс Хилтно бөгөөд
"Алдагдсан савслага" романдаа Түвдийн нэгэн хүмүүс хүрэх аргагүй газар
нутагт байгаа оюун ухааны диваажин Шангри Ла гэдгийн тухай бичжээ. Энэ
романы Шангри Ла бол өөрчлөгдсөн, романтик байдлаар дүрслэгдсэн Шамбалын
орон билээ.
Харин зарим өөр судлаачид түүнийг муу муухай дүр төрх болсон улс орон гэж үзжээ. Тухайлбал, дэлхийн II дайны дараа Шамбалын оронг Герман, Италийн фашизмтай шууд холбож үздэг явдал байлаа. Энэ бол Адольф Гитлер Шамбалыг олох экспедицийг Түвд рүү явуулж байсантай ч бас холбон үздэг. Анх Шамбалын тухай шашин судалдаг Теософын нийгэмлэг байгуулсан хүн бол Оросын иргэн Елена Блаватская /1831-1891/ байлаа. Тэрбээр 1867-1870 онд энэтхэгт Түвдийн бурханы шашныг судалж байсан "Нууц сургааль" хэмээх ном бичжээ. Түүндээ тэрбээр Атлантида гэдэг тив далайн усанд живсний дараа түүний оршин суугчид болох соёлт хүмүүс монголын цөл говьд очиж суурьшсан хэмээжээ.
Ер нь Блаватская Шамбалыг энд байдаг гэсэн нь тодорхой учир шалтгаантай. Бүх монголчууд, тэдний нэг хоёр хэсгүүд болох Сибирийн буриад хүн ам .болон Ижил мөрний доод бүсийн халимгууд Түвдийн бурханы шашин, ялангуяа Калачатра, сургаалийн шүтэн дагагчид билээ. Монголчууд олон зууны турш Монгол орон бол Шамбалын умард газар нутаг гэдэгт итгэдэг байлаа. Блаватская Шамбалыг говьд байдаг гэдгийг судлаач Ксомо де Коросагийн 1825 оны захианд "Энэ буддын Иерусалим бол Казылкум цөлд байдаг" гэж хэлжээ. Үүний дараа бусад судлаачид ч Шамбалын Алтан-Уул Шинжаанд байдаг гэж бичсэн ч бий. Алтайн нурууны хэсэг Монголд байдаг бөгөөд Шинжаан ч Монгол гүрний газар нутаг байсан бөгөөд Хятадад эзлэгдсэн билээ.
Монголд байдаг Шамбалын орныг дайн байлдаанд ашиглажээ
Монголын
удирдагч жанжин Д.Сүхбаатар 1921 онд Буриадад түр засгийн газар цэрэг
үүсгэн байгуулаад барон Унгерн цагаатны цэргийн эсрэг байлдсан байдаг.
Тэрбээр өөрийн цэргүүддээ хандаж "Эх орноо харийн түрэмгийлэгчдээс
чөлөөлөх тулалдаанд амь үрэгдвэл Шамбалын орны цэргүүд болж нөгөө
ертөнцөд төрнө" хэмээн итгэл үнэмшлийг төрүүлж чаджээ. Үүний хүчинд
Монголын цэргүүд цагаантнуудыг бут цохив. Барон Унгерн Штернберг 1920
онд Сибирьт улаан армийн цэргүудтэй байлдаж бут цохиулан Монгол руу
зугтан гарчээ. Тэнд цэргүүд мянга мянган хятад гамин цэргүүд, оросын
больщевикүүд, еврейчүүдийг бүрэлгэжээ. "Солиотой, галзуу барон" гэдэг
хочтой болсон барон Унгерн бүх еврейчүүдийг больщевикүүд гэж үздэг
байлаа. Тэрбээр бас өөрийн буриад, монгол цэргүүддээ Д.Сүхбаатарын
болон Оросын улаантны цэрэгтэй тулалдаж байгаад нас барвал Шамбалын
диваажингийн оронд төрнө гэж ухуулж байсан гэдэг. 1937 онд японы цэрэг
Хятадын Өвөр Монголыг түрэмгийлэн эзлээд Япон улс бол Шамбалын орон гэж
ухуулж байлаа. Энэ бол монголчуудыг өөртөө татах суртал ухуулга байсан
юм.
Агарти Шамбал мөн үү?
Польшийн
эрдэмтэн Фердинанд Оснедавский барон Унгерны шадар хүн байхдаа Монголоор
удаа дараа зорчсон бөгөөд манай газар дор Агарти гэж улс орон байдаг
гэж хүмүүст итгүүлжээ. Түүнийг "Энхтайваны хаан" удирддаг, тиймээс
тэндхийн оршин суугчид газар дээр гарч ирээд дайн хүчирхийллийг зогсооно
хэмээжээ. Энэ Агарти бол Шамбалын орон мөн гэж барон Унгерн үзэж, тэр
улсыг эрж хайх эксдедицийг Камил Газицкийгаар удирдуулан явуулжээ.
Гэвч Шамбал Агартиг олоогүй бөгөөд Камил Монголын говьд энэ улс орныг хайж яваад сураггүй алга болжээ. Оросын агуу зураач, эрдэмтэн Николай Константинович Рерих дээр дурьдсан теосоцын сургаалийг шүтэн биширч учир түүний үүсгэн байгуулагч Елена Блаватскаягийн адил домгийн Шамбалын орныг сонирхон судлаж байв." Зураачийн гэргий Елена Рерик бас л ийм судлаач, Блаватскаягийн гол эрдэм шинжилгээний бүтээл "Нууц сургааль"-ийг орос хэл рүү орчуулжээ. Рерихын гэр бүл Шамбалын орныг Аптайн уул, нурууны голд байдаг хэмээн үзжээ. Өөрөөр хэлбэл Монголын газар нутагт байгаа хэмээн бат итгэсэн байна. Н.Рерих 1925-1928 онд Төв Ази, Түвдийг судлах томоохон эрдэм шинжилгээний экспедицийг удирдав. Уг экспедици Москва хотоос гараад Оросын Алтайн хязгаар нутгаар дайраад Монгол Улсын нийслэл Улаанбаатарт иржээ.
Энэ экспедици бол эрдэм шинжилгээний олон талын судалгаа хийх зорилготой байжээ. Гэвч түүний нэг гол санаа нь Шамбалын орныг судлах явдал. Энэ экспедицийн бүрэлдхүүнд Н.Рерих, эхнэр Елена болон хүү Юрий Рерих оролцсон нь энэ зорилготой шууд холбоотой. Тэдний гэр бүлийг XVIII зуунд Түвдийн Ренчин ламын туурвисан "Шамбал руу очих зам" ном зоригжуулсан гэдэг. Энэ бүтээлд Шамбалын орныг олоход оюун санааны ихээхэн бэлтгэл хийх, багагүй мэдлэг хуримтлуулах ёстой гэсэн байжээ. Үүнийг ч Рерихын гэр бүл чандлан биелүүлсэн юм.
Улаанбаатарт хэдэн сар байхдаа эрдэмтэд Онходын Жамъян, Жамсрангийн Цэвээн нартай олон удаа уулзсан тухайгаа бичжээ. Тэд Шамбалын орны тухай ярьсан гэнэ. Үүний нэг тод жишээ бол Рерихын гэр бүлийнхэн Улаанбаатарт "Агни иоги" гэдэг Шамбалын орны тухай ном тууривжээ. Агни гэдэг бол эртний энэтхэгийн самгарьд санскрит хэлээр муу бүхнийг шатааж устгах галын бурханы нэр билээ. Ер нь Рерихын гэр бүлийнхнийг бурханы шашныг сайн мэддэг, тухай олон баримт байдаг. Н.Рерих нэгтээ "Шамбалын эзэн Рэгзэндагва бурхан бол сансар дэлхийн энхтайван, сайн сайхны тухай сурталчилж байдаг" гэжээ. Энэ илгээлтийг Чингис хаан, их Контантин хаан, Иохан Превитер гэх мэт агуу мөрөөдөгчдөд явуулсан гэжээ.
Их зураач Н.Рерих Улаанбаатарт аж төрж байхдаа энэ томоохон тосон будгийн зургийг туурвиад Монголын Засгийн газрын ерөнхий сайд Балингийн Цэрэндоржид гардуулсан байдаг. Тэрбээр зургаа бэлэглэх үеэрээ "Энэ Монгол орон дээгүүр давхих сүрт морьтон бол Шамбалын эзэн Рэгзэндагва билээ. Үүгээр миний бие Монгол улс цэцэглэн хөгжих замдаа орсныг билэгдэн зурсан болно" гэжээ.
ХОРИОТОЙ СОНИН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих