
Чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаагаа зохион байгуулагдаж, нэг ч үзэгчгүй өндөрлөлөө.
Энэ байдалд бухимдсан Чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч, Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж өөрийн цахим хуудаст нэгэн уриалгыг гаргаад амжив. Тэрээр "Монголчууд аа, арай ч дээ.
Тэмцээн эхэлж байхад нэг ч үзэгчгүй. Та нар чинь яав аа, болохгүй бол Н.Сарандаваа гуайг дууддаг юм бил үү” хэмээн бичээд Буянт-Ухаа спортын ордны хоосон сандлуудын зургийг тавьсан ч олон нийтийг хөдөлгөж чадсангүй. Н.Сарандаваа гуай ч аваргын цахим гуйлтад тус хүргэсэнгүй.
Ч.Сансар

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих