Сүүлийн үед манай улсад малын хулгайн хэрэг нэмэгдсэн. Эзэн холбогдогч нь олдохгүй сураг алдарсаар энэ хэрэг замхардаг.
Зарим нь ч баригддаг ч сүүлийн үед тоо нь багасахгүй байгаа юм. Үүнтэй холбогдуулан Сүхбаатар аймгийн Цагдаагийн хэлтэс малын хулгайн талаарх мэдээллийг иргэдээс худалдан авч байхаар болж байгаа аж. Ингэснээр иргэдийн мэдээллийн дагуу хэргийн холбогдогчдыг эрж хайхад дөхөм болно гэдгийг онцоллоо.
Тус аймгийн Цагдаагийн хэлтэс 2012 онд 38, 2013 онд 48, энэ оны эхний 5 сард малын хулгайн 17 хэргийг илрүүлэн шалгасан байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 20.0 гаруй хувиар өссөн байна. Тодруулбал, Мөнххаан, Асгат, Эрдэнэцагаан зэрэг сумдууд болон аймгийн төвийн ойролцоо нутаглаж байгаа малчин өрхийн малыг хулгайлах явдал нь буурахгүй бүр өсөн нэмэгдэх хандлагатай болоод байгаа учраас ийнхүү мэдээллийг худалдан авч хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэхээр болж байгаа аж.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих