УИХ-ын гишүүн М.Зоригт өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, ЭЗХ-н сайд Н.Батбаяр, холбогдох газрын дарга нартай уулзаж Сүхбаатар аймгийн Баруун-Урт-Бичигт чиглэлийн 272 км хатуу хучилтат авто замыг холбох хөрөнгө оруулалтын асуудлаар уулзлаа.
Уулзалтын үр дүнд МУ-ын Засгийн газрын шаардлагад нийцэх хөрөнгө
оруулагч тал бүрдвэл ирэх 4-р сард багтан гэрээг байгуулан замын ажлыг
эхлүүлж, энэ жилд Сүхбаатар аймаг Улаанбаатар – Баруун-Урт – Асгат –
Эрдэнэцагаан – Бичигт боомтыг холбосон авто замтай болох юм.
Дашрамд дурдахад МУ-ын Засгийн газраас "Бичигт хилийн боомтыг цогцоор нь
хөгжүүлэх” ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн бүрэлдэхүүн
энэ сарын 21-нээс Бичигт боомтод ажиллана.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих