Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэвлэлд ярилцлага өгөхдөө Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг шоглоод авсан. Тэрээр "Хүн болоогүй байж төр түшинэ гэж юу байхав дээ. Эцгийнхээ босгосон хөрөнгөөр хэтэрхий их аархаж болохгүй л дээ. Тэр Н.Номтойбаярын бүтээсэн хөрөнгө биш шүү дээ. Аавынх нь босгосон бизнес. Н.Номтойбаяр аавынхаа буян дээр “галзуурч” яваа хүн. Бүхнийг мөнгөөр худалдаж авч, будилуулж, дарж, айлгаж болно гэдэг аархал, танхай авир түүнд байна" хэмээсэн.
Тэгвэл Н.Номтойбаяр өөрийнхөө цахим хуудсаар дамжуулж "Хөлсөө гаргаж хөрөнгөтэй болсон хүн хүүхдээ давраадаггүй юм. Насаараа хууль зүйн сайд хийсэн Ц.Нямдорж хүүгийнхээ нэрээр "Эрдэнэт" үйлдвэрт 2.5 тэрбумын шахаа хийснээ "хүн ёсны хэрэг" гэж хээв нэг хэвлэлээр тавлаж суусныг дүгнэхэд эрх мэдэл өөрийг нь галзууруулж! Аятайхан байгаарай" хэмээн "захив".
Эх сурвалж: zaluucom.mn
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих