УИХ-ын гишүүн, МАК-ын өв залгамжлагч Н.Номтойбаяр байсхийгээд л Дорнод
аймагт очиж өөрийн тойрогийн ард иргэдэд хийсэн бүтээснээ тайлагнан
рейтингээ өсгөх ажлыг эрчимтэй хийдэг юм. Өнгөрсөн намар ийнхүү явж,
сөхөрч унатлаа сонгогч нараа тойглож байгаад нийслэлд буцаж ирмэгцээ
"Мунзуй" Нямдоржтой муудалцан хутга шөвөг гозогнуулж байсан удаатай.
Хөдөөгүүр харшиж ядартлаа явсан тэрбээр алжаал юугаа тайлахаар бааранд
сууж байхдаа гай болж "Мунзуй" Нямдоржийг дуудсан биш ийм хэрэг гарах
үндэс болсон байв. Цагдаагийн газраас Н.Нямдорж, Н.Номтойбаяр хоёрт
хоёуланд нь хүйтэн мэс хэрэглэсэн, танхайрсан гэдэг зүйл ангиар эрүү
үүсгэчихээд байгаа. Энэ хэрэг цаашдаа юу болж дуусахыг прокурор, шүүх
удахгүй шийдэх биз ээ. Харин энэхүү үйл явдлаас болоод Н.Номтойбаярын
нэр хүнд Дорнод аймагт навсайтал уначихаад байгаа юмсанж. Сар шинийн
өмнөхөн УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийнхөө хийсэн ажлыг тайлагнан
морин жилийн зурхай бүхий сэтгүүл гаргаж Дорнод аймагт аваачин ард
иргэдэд үнэгүй тараалгажээ. Гэвч Дорнод нутгийн ард иргэд "Энэ нөхрийн
хийсэн бүтээсэн гэх зүйл юу байгаа юм бэ? Бааранд зодолдохоос өөр юу
хийдэг юм бэ?" хэмээн үл тоомсорлож сэтгүүлийг нь төлөөний хүмүүс рүү нь
шидэж үл тоосон юмсанж. Энэ бол мань эрийн хичээл зүтгэл, хөрөнгө хүч
талаар өнгөрснийг харуулж байгаа хэрэг юм.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=111
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих