Мэргэжлийн
сүмогийн 71 дэх ёкозүна болсон М.Ананд Какүрюүгийн цолны найр энэ сарын
14-нд Токио хотноо болж, ёкозүна Асашёорюү, Хакүхо, Харүмафүжи
тэргүүтэй 800 зочин оролцлоо.
Какүрюү зочдын өмнө "Ёкозүна цолтой башёд түрүүлэх нь миний зорилго. Ирэх долдугаар сарын тэмцээнд түрүүлэхийн төлөө зүтгэх болно” гэж мэндчилгээ дэвшүүллээ. Түүний багш Үзүцү ояката "Өнгөрсөн тэмцээнд аварга есхөн ялсан. Бид хоёрт их хэцүү байлаа. Ёкозүна гэдэг ялах үүрэгтэй. Ирэх тэмцээнд хоёулаа алдаагаа засан, Эзэн хааны цом өргөхийн төлөө хичээх болно” гэж ярилаа.
Энэ үеэр Тамаваши хэмээх Б.Мөнх-Оргил хуримаа хийсэн байсан нь Японы папараццигуудад баригдаж, сэтгүүл сонины тэргүүн нүүрэнд залрав. Түүний гэргий Эрдэнэбилэгийн Мишээл нь загвар өмсөгч бөгөөд хосууд хоёр жилийн өмнө гэрлэсэн юм байна.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3451
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих