Оросоос Европ руу байгалийн хий дамжуулах хоолой Украйны газар
нутгаар дамждаг. Украйны төвийн хэсгийн Полтава мужид байдаг энэ хоолой
дэлбэрчээ. Энэ дэлбэрэлтийг Украины Засгийн газар "террорист халдлага"
гэж үзэж байна.
ОХУ хэд хоногийн өмнө Украйн улс өрөө төлөөгүй учир тус улсад байгалийн хий нийлүүлэхээ зогсоогоод байгаа юм. Эдүгээ Украйн Европын улсуудтай байгалийн хий худалдан авах хэлэлцээ хийж эхлэхээр төлөвлөж байгаа билээ. Хийн хоолой дэлбэрсэн хэрэг явдлыг нарийвчлан шалгахыг хууль хүчний байгууллагад үүрэг болгоод байгаа аж.
ӨДРИЙН ШУУДАН

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих