Баруун-Уртаас Улаанбаатарын чиглэлд явсан хот хоорондын хүн тээврийн том
оврын автобус осолдсон тухай дуудлагыг Налайх дахь Уул уурхайн аврах
албаныхан зургадугаар сарын 21-ний өглөө 08.25 цагт авчээ.
Энэ талаар тус албаны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер Ц.Цэнгэлмаагаас тодруулахад, Манай албаныхан 24 цагийн жижүүртэй, бэлэн байдалтай ажилладаг.
Осол гарсан тухай ОБЕГ-ын дарга Т.Дуламдорж бидэнд утсаар мэдэгдсэн. Ингээд манай 26 аврагч, эмнэлгийн зориулалтын нэг машин, хоёр пургонтой Цонжинболдогоос цааш хоёр км-ийн зайд болсон ослын газар руу хөдөлсөн. Газар дээрээ зургаан хүн нас барсан байсан. Автобусанд олон хүн явсан. Энд тэндгүй хугарсан гэмтсэн хүмүүс, ер нь нүд хальтрам дүр зураг угтсан даа.
-Уул уурхайн аврагчдыг очиход тусламж үзүүлэхээр өөр хүмүүс очсон байв уу?

-ОБЕГ-ын 105 дугаар ангийхан дөнгөж очсон байсан. Аврагчид хүнд
гэмтэлтэй хүмүүсийг хамгийн түрүүнд Налайхын эмнэлэг рүү зөөсөн.
Дуудлага анх хүлээж авснаас хойш сүүлчийн хүнийг зөөж дуусахад 12.18 цаг
болсон байв. Энэ хооронд уул уурхайн аврах албаны эмнэлгийн машин
дөрөв, хоёр пургон тус бүр хоёр удаа тээвэр хийсэн гэв.
http://news.gogo.mn/r/142390
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3557
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих