Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх эд хөрөнгийн тооллого, татвар төлөгч иргэнийг бүртгэлжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвд ажлын 3 хэсэг, сум бүрт сумын Засаг даргын захирамжаар дэд ажлын хэсэг томилогдон ажиллалаа.
Аймгийн хэмжээнд 14 сумын нутаг дэвсгэрт харъяалагдах 2540 үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн эзэмшлийн буюу түрээсийн байранд үйл ажиллагаа эрхэлдэг, үйлчилгээ үзүүлдэг иргэдийн 1200 ажлын байрыг тоолж бүртгэн татварын албаны мэдээллийн баазад шинээр оруулж дуусган, ихэнхи объектын цэг хатгалт, ажлын байрны зурагжуулалтыг хийлээ.
Тооллогын явцад татварын албаны хуучин мэдээллийн баазад бүртгэгдээгүй байсан 990 үл хөдлөх эд хөрөнгө, 125 ажлын байрыг шинээр нэмж илрүүлэн бүртгэж, эдгээрээс Үл хөдлөх эд хөрөнгийн болон иргэний орлогын албан татвараар 38.6 сая төгрөгийг тооллогын явцад төлүүлэн орон нутгийн төсөвт төвлөрүүллээ. Тооллогоор шинээр нэмж илрүүлэн бүртгэсэн 215 үл хөдлөх эд хөрөнгөнд ногдуулсан татвар нь 34.9 сая төгрөг болж байгаа нь энэ хэмжээгээр орлогын эх үүсвэр нэмэгдэх боломж бүрдлээ гэж үзэж байна гэж Татварын хэлтэсээс мэдээллээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих