Удирдах
ажилтаны ээлжит шуурхай хуралдаан боллоо. Өнөөдрийн хуралдаанд
уламжлалын дагуу аймагт өнгөрсөн долоо хоногт болсон үйл ажиллагаануудын
талаархи мэдээллийг ОНХА-наас өгсөн бол Худалдан авах ажиллагааны алба
улс болон аймаг орон нутгийн хөрөнгөөр хийгдэх төсөл хөтөлбөрүүдийн
явцын талаар мэдээлэл өглөө . Оны эхний хагас жилийн байдлаар Худалдан
авах ажиллагааны албаны зохион байгуулах 14,2 тэрбум төгрөгийн 56 төсөл,
арга хэмжээнээс 13 тэрбум төгрөгийн 46 төсөл, арга хэмжээний худалдан
авах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ нь нийт ажлын явц 82 хувьтай байна.
Аймгийн засаг даргын 2014 оны А/64 дүгээр захирамжаар 1,2 тэрбум
төгрөгийн 49 төсөл, арга хэмжээг эрх шилжүүлэн 34 төсөл арга хэмжээ
зохион байгуулагдаж нийт ажлын явц 69,3 %-тай байна. Харин сумдад энэ
ажил 50-100 хувийн явцтай байна.
Хуралдаанд Татварын хэлтсээс аймгийн Засаг даргын захирамжаар үл хөдлөх эд хөрөнгийн тооллого явуулсан талаар мэдээллийг өгсөн юм. Энэ тооллогоор манай аймагт 45 тэрбум 317 сая төгрөгний үнэлгээ бүхий 2540 үл хөдлөх эд хөрөнгө тоологдсон ба шинээр 215 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэсэн байна . Шуурхай хуралдааны төгсгөлд аймгийн засаг дарга хэд хэдэн чиглэлээр ажил хариуцсан хүмүүст үүрэг чиглэл өгсөн юм. Дорнод аймаг архигүй аймаг болохоор аян хэрэгжүүлж байгаа энэ цаг үед төрийн албан хаагчид үлгэр дууриалал үзүүлэх хэрэгтэй, манай аймагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо бодиттой эсэхэд анхаарал хандуулах, худалдан авах ажиллагаанд оролцож ажил авсан байгууллага аж ахуйн нэгжүүдийн ажлын явцад хяналт тавих, чанаргүй хийгдсэн ажлуудыг дахин хийлгэх ажлыг эхлүүлэх эрчимжүүлэх хэрэгтэйг онцоллоо.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих