Залуу үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, улс түмний найрамдал,
энх тайван, эв нэгдлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол улсын
Дорнод аймаг, домогт Халхын гол нутгийн нэрээр нэрлэгдэх урлагийн шилдэг
бүтээл туурвих явдлыг хөхүүлэн дэмжих зорилгоор зарлагдсан "Халхын
голын цом” яруу найргийн наадам маргааш аймгийн Хөгжимт драмын театрт
10:00 цагаас эхэлнэ. Халхголын тулалдааны түүхт ялалтын 75 жилийн ойг
тохиолдуулан үндэсний хэмжээний наадмыг Монголын Зэвсэгт хүчний өдөр
буюу 3-р сарын 18 наас эхлэн нийт зохиолч, яруу найрагчдын дунд орон
даяар зарласан билээ. Наадамд нийтдээ 80 шахам бүтээл ирсэн бөгөөд
шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулж маргааш эцсийн шалгаруулалтаа хийх
юм.
Наадмын аймгийн Засаг даргын ивээл доор зохион байгуулж байгаа
байгаа билээ. Шүлгэн хүлгээ сойсон яруу найрагчид өнөөдөр манай аймагт
буулаа. Ардын уран зохиолч Т.Галсан, Болор цомын эзэн Арлааны
Эрдэнэ-Очир, Болор цомын болон МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Мягмаржав, О.Цэнд-Аюуш, П.Батсайхан, Ж.Нэргүй, С.Оюун, М.Саруулдалай,
М.Уянсүх, Энхжаргал нарын 25 яруу найрагч оролцох уг наадамд хүрэлцэн
ирж оюуны таашаал эдлэхийг уншигч танаас хүсмүй. Мөн маргааш дорнын их
яруу найрагч Данзангийн Нямсүрэнгийн шүлгэн хөшөөний тохижилтын нээлт
12:00 цагаас болно.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3642
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих