Монгол Улсын Төрийн шагналт яруу
найрагч Р.Чойномын нэрэмжит "Оюухай-2014" наадам Хэнтий аймгийн Дархан
суманд 2014 оны зургадугаар сарын 14-ний өдөр боллоо. Р.Чойномын
нэрэмжит "Өд" сан, Хэнтий аймгийн Дархан сумын ИТХ, Засаг даргын тамгы
газар хамтран зохион байгуулсан уг наадамд Улаанбаатар, Дархан хотууд
болон Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр аймгаас нийт 30 гаруй яруу найрагч
оролцсон байна. Энэ жил ес дэх удаагаа зохион байгуулагдсан "Оюухай"
наадамд МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Уянсүх түрүүлж, МЗЭ-ийн шагналт
яруу найрагч Б.Чулуунцэцэг удааллаа. Гуравдугаар байрт МЗЭ-ийн шагналт
яруу найрагч В.Нэргүй, дөрөвдүгээр байрт МЗЭ-ийн шагналт яруу найрагч
Б.Энхжаргал, тавдугаар байрт залуу яруу найрагч Э.Гантулга нар тус тус
шалгарчээ. Хэнтий аймгийн ИТХ-ын нэрэмжит шагналаар Г.Сэр-Одын нэрэмжит
шагналт яруу найрагч Б.Төгсжаргал, Хэнтий аймгийн Р.Чойномын нэрэмжит
номын сангийн нэрэмжит шагналаар залуу яруу найрагч Б.Алтанхуяг, тусгай
шагналаар яруу найрагч Б.Батсайхан нар шагнагдсан байна.
Зураг: Р.Чойномын төрсөн бууц. 2014-06-13. Дархан хан уулын баруун хойхно Ов товын талын дунд Бор ухаагийн зүүн дор Шар нохойтын өвөлжөөнд Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном мэндэлжээ
Зураг: Р.Чойномын төрсөн бууц. 2014-06-13. Дархан хан уулын баруун хойхно Ов товын талын дунд Бор ухаагийн зүүн дор Шар нохойтын өвөлжөөнд Төрийн шагналт яруу найрагч Р.Чойном мэндэлжээ
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3446
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих