Улаанбаатар, Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгийн ЕБС-ийн 95 сурагч хилийн 0132 дугаар ангид цэргийн хэргийн анхан шатны мэдлэгт суралцлаа. Тодруулбал, тав хоногийн хугацаанд тэдэнд хилийн албаны онцлог, жагсаалын бэлтгэл, зэвсэгтэй харьцах арга ажиллагаа, биеийн тамир, сэтгэл зүйн бэлтгэлжилтийн анхан шатны мэдлэгийг амжилттай зааж сурган, өнөөдөр өглөө аян замд нь үдэж мордуулжээ.
Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн санаачлагаар энэхүү “Зэв” сургалтыг зохион байгуулсан байна. Дайн үзэж, дарийн утаа үнэрлэсэн, үе үеийн эх орончдын өлгий нутаг учир Дорнод аймгийг сонгож, ирээдүй хойч үедээ цэрэг, эх оронч хүмүүжил олгохыг зорьжээ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих