
Хар байшингийн урд гандангийн хойгуур Ялалт хорооллын дундах зам, Налина дэлгүүрийн хойгуур хоошоо явсан Зангиатын замууд машин байтугай хүн явахад хэцүү болжээ. Энэ онд уг нь дээрх чиглэлүүдээр зам тавигдах учиртай. Эхлээгүй замыг хүлээсэнд орвол эртнээс жаахан ч болов хусаад өгөөсэй билээ гэж иргэд халаглах. Нээрэн ч татвар төлөөсөөр дарлуулж, үнийн хөөрөгдөл, бензин хоёрт нухлуулж яваа хөөрхий жолоочдын ганц нервь нь хорооллын дундуур явсан замууд болжээ. Машингүй иргэд ч таксидахгүй л бол тэр замуудыг туулж гарна гэдэг хамаг гутал хувцасаа өмсөх аргаггүй болгож бухимдана. Ихээхэн бороотойд бол бараг живчихээр хонхор гүдгэртэй болсон. Энэ байдлыг эрхэм дарга нар анхааралдаа авч эгэл борчуудынхаа явах замыг тэгшлээд шороо ч болтугай асгаад өгөөч.
ДОРНОД

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3822
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих