Сүүлийн өдрүүдэд бороо хур ихтэй байгаатай холбоотойгоор замын эвдрэл
хэрээс хэтэрлээ. Угаасаа явахад хэцүү замууд шалбаагандаа эвдрээд бүүр ч
там болж хувирлаа. Хар байшингийн урд гандангий хойгуур Ялалт хорооллын
дундах зам, Налина дэлгүүрийн хойгуур хойшоо явсан Зангиатын замууд хүн
байтугай машин явахад хэцүү болжээ. Энэ онд уг нь энэ чиглэлүүдээр зам
тавигдах учиртай. Эхлээгүй замыг хүлээсэнд орвол эртнээс жаахан ч болов
хусаад өгөөсэй билээ гэж иргэд халаглах. Нээрэн ч татвар төлөөсөөр
дарлуулж, үнийн хөөрөгдөл, бензин хоёрт нухлуулж яваа хөөрхий жолоочдын
ганц нерв нь хорооллын дундуур явсан замууд болжээ. Машингүй иргэд ч
таксидахгүй л бол тэр замуудыг туулж гарна гэдэг хамаг гутал хувцасаа
өмсөх аргаггүй болгож бухимдана. Ихээхэн бороотойд бол бараг живчихээр
хонхор гүдгэртэй болсон. Энэ байдлыг эрхэм дарга нар анхааралдаа авч
эгэл борчуудынхаа явах замыг тэгшлээд шороо ч болтугай асгаад өгөөч.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=3563
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.








Сэтгэгдэл бичих