Өнгөрсөн баасан гараг буюу арваннэгдүгээр сарын 29-ний 15:00 цагийн орчим Хэрлэн голын мөс цөмөрч 10 настай хүүхэд унаж осолдсон харамсалтай хэрэг гарчээ.
Ослын дуудлагаар Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлэг 3 дахь өдрөө ажиллаж байна. Иймд гол нуурын мөсний даац бүрэн бэхжээгүй байгаа тул мөсөн дээгүүр явган болон автомашинтай зорчихгүй, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол, нуурын ус руу ойртуулахгүй байхыг Зүүн бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих