Дорнод аймгийн хэрэглэгчдийн найдвартай түнш Хишиг супермаркет нь Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийт бүсгүйчүүддээ баярын мэндийг хүргэж зарим бараандаа онцгой хямдрал зарласан байна.
Айл гэрийн эзэгтэйн амтат хоолны нууц хурц иртэй сайн чанарын ган болон керамик Швед, Герман хутгануудыг 30 хувь, Chanel, Dior зэрэг брендийн анхилуун үнэртэй сүрчигнүүдийг 20 хувийн хямдралтай худалдаалж байна.
Хишиг супермаркет нь бэлгийн картыг үйлчилгээндээ шинээр оруулж эхлэсэн бөгөөд залуус та бүхэн ямар бэлэг өгөхөө сонгож амжаагүй бол өөрийн хүссэн үнийн дүнгээр авах боломжтой. Мөн та бүхэн бэлэгтэйгээ хамт сарнай цэцгийн баглааг өгөх бол тус дэлгүүрээс сонгоорой.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих