Монголын
залуучуудын холбооны дэргэдэх "Залуу эмэгтэйчүүд”-ийн клуб Олон улсын
эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг "Бүх шатанд эмэгтэйчүүдийн
оролцоог нэмэгдүүлж, нэгдье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ хүрээнд өнөөдөр "Join me on the bridge” олон улсын хөдөлгөөн буюу хүчирхэг эмэгтэйчүүд энхтайвныг бүтээх гүүр болдог гэсэн санаа бүхий тайван жагсаал зохион байгуулав. Жагсагчид 11.00 цагт МЗХ төв байрны дэргэдээс эхэлсэн бөгөөд жагсаалд оролцож байгаа эмэгтэйчүүд 13.00 цаг хүртэл Энхтайвны гүүр хүртэл 1200 метр замаар алхах юм байна.
2011 онд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлсний 100 жилийн ой тохиосон. Үүнтэй холбогдуулан "Join Me on the Bridge”-олон улсын хөдөлгөөн анх удаа болжээ. Дэлхийн мянга мянган эмэгтэйчүүд, эрчүүд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Афганистан болон дайны хөлд нэрвэгдсэн бусад орны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, энх тайвныг уриалах зорилгоор ойр орчныхоо гүүр хүртэл алхаж, тайван жагсаал зохион байгуулаад дөрөв дэх жилтэйгээ золгожээ. Өнгөрсөн хугацаанд дэлхийн 70-аад оронд 464 гүүрэн дээр уг хөдөлгөөнийг дэмжигчид нэгдэж эмэгтэйчүүдийн эрх ашиг дэлхийн аль ч оронд зөрчигдөх ёсгүйг уриалсан байна.
Ч.Ариунболд montsame

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих