Өндөгний цагаантай маск
Нүүр болон хүзүүндээ өндөгний цагаан түрхээд цагийн дараа бүлээн усаар угаана. Ийм маск нь нүүрийг цайруулдаг.
Мөн бас нэг арга гэвэл хутгасан өндөгний цагаан дээр маш бага, хумсны үзүүрээр борын хүчил ба 1 цайны халбага цөцгийн хийгээд хутгана. Нүүрэндээ түрхээд хагас цагийн дараа бүлээн усаар арилгана. Гурил, зөгийн бал, уксусны маск. 2 цайны халбага гурил, 1 цайны халбага уксус, 1 цайны халбага зөгийн балыг холино. Нүүр болон хүзүүндээ нимгэн түрхэнэ. 15-20 минутын дараа эхлээд хуурай хөвөнгөөр арчина. Харин үлдэгдэлийг нь бүлээн усаар арилгана. Гэрийн лосьон. 1 хоолны халбага уксус, 1 хоолны халбага нимбэгний хүчил, 2 цайны халбага буцалсан усыг холино. Өдөр болгон үүгээр нүүрээ арчих хэрэгтэй. Хэрэв арьс тань хуурай бол дээр нь ургамлын тос нэмэх хэрэгтэй.
Нүүрээ нимбэг, тараг, өргөст хэмхээр нүүрээ угаасныхаа дараа арчих нь сайн. Дараа нь лосьоноор нүүрээ арчаад жаахан пудрдээрэй.
Бүх төрлийн арьсанд тохирсон төмсний маск
Төмсөө хальстай нь чанаад, арилгаад нухна. Дээрээс нь 2 хоолны халбага сүү, 1 ширхэг өндөгний шар нэмнэ. Сайтар холиод устай ваннанд 25-30 минут тавина. Дараа нь бас жаахан хутгаж байгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа арилгана. Нүүрээ угаагаад арьсанд чинь тохирдог лосьоноор арчаарай. Бүх төрлийн арьсанд тохиромжтой зөгийн бал, нимбэгний маск. 100г шингэн зөгийн балыг 1 ширхэг дунд зэргийн нимбэгтэй холино. Энэ холимогоороо нүүрээ угаахаасаа 10-15 минутын өмнө өдөр болгон нүүрээ арчина. Хэрэв хөргөгчинд хадгалах юм бол удаан хадгалж болно. Тос ихтэй тосон дээр 10г нимбэгний шүүс 4:1 хэмжээгээр нэмнэ. Сайтар хутгаад нимбэгний крем бэлэн боллоо. Энэ крем нь сэвх болон наранд түлэгдсэн үед маш сайн.
Цайруулагч маск.
1 ширхэг нимбэгний шүүс, 1 ширхэг өндөгний цагаан, 10г сахар ба 100мл буцалсан ус аваад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 30-40 минутын дараа арилгаад нүүрээ угаана. Нүүрээ норгоод нүүр болон хүзүүндээ тос түрхэнэ.
Цайруулагч маскийг орой тавих нь тохиромжтой. Учир нь дараа нь нарны шууд илчнээс зайлсхийх хэрэгтэй байдаг. Нартай байхад гадагшаа гарах хэрэг гарвал нүүрээ нарны хамгаалалттай тосоор тослоорой. Сэвхний үнэртэй ус. 50г гүзээлзгэнэ, эсвэл нимбэгний шүүс, 25мл ус, 5г глицериныг холиод үнэртэй ус бэлэн болно. Нүүрээ нэг арчихдаа хоёр удаа арчаарай.
Нүүр, хүзүү болон гарын арьсанд тохиромжтой гоо сайхны сүү. 100мл сүү, хагас нимбэгний шүүс, 15г архи ба 10г сахар авна. Эхлээд сүү, архи болон нимбэгний шүүсний холимогоо буцалгана. Хөөсийг нь аваад сахараа нэмнэ. Холисоны дараа гоо сайхны сүү бэлэн болно. Гадагшаа гарахаасаа өмнө нүүрээ арчиж байгаарай. Гэрийн лосьон. 20г уксус, 15г нимбэгний шүүс ба 10г усыг холиод лосьон бэлэн болно. Өдөр болгон унтахаасаа 1 цагийн өмнө нүүрээ арчиж байгаарай.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих