
Дээрхи
шийдвэртэй холбогдуулан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр "Б.Билэгтийг
ээлжийн амралттай байхад нь "түгжилдсэн” нь Л.Гансүх мэдүүлэг өгч
эхэлсэнтэй холбоотой юу”, "Мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн
хурандаа Ц.Батсүхийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ”, "ЦЕГ-ын даргын марафон
эхэлжээ”, "Б.Билэгтийн оронд очих магадлалтай 3 хүний нэр яригдаж
эхэллээ”, "Б.Батзаяагийн араас Б.Билэгтийг чөлөөлснөөр "Алтангадас”
"МоАХ”-ны хоорондын тэмцэл дайн боллоо” зэрэг гарчигтайгаар баттай бус
эх сурвалжийн мэдээллийг хуулбарлан нийгэмд түгээж иргэдэд улс төрийн
өнгө, аяс оруулсан ташаа ойлголт, мэдээлэл өгч байна.
Цагдаагийн
ерөнхий газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлснөөр төв, орон нутгийн
цагдаагийн аль ч байгууллагад ямар нэг томилгоо, боловсон хүчний
өөрчлөлт хийгдээгүй.
Цагдаагийн
байгууллага нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон
нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүрэг бүхий хууль сахиулах
байгууллага бөгөөд үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих