Өчигдөр Хууль Зүйн Сайд, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн хэвлэлд өгсөн ярилцлага нийгэмд ихээхэн дуулиан үүсгээд байна.
Х.Тэмүүжин сайд ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тухай:
" Энэ
хүн анх агентлагийн даргаар томилогдохдоо салбарын шинэтгэлийг дэмжинэ
гэдгээ хэлж байж энэ ажлыг авсан. Одоо цагдаа хуучнаараа байвал өөрт
нь илүү ашигтай гэж хараад байна уу, хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан
бидний үзэл бодол зөрөөд байна. Энэ бол эцсийн дүндээ хувь хүний биш,
улс орны асуудал байхгүй юу. Түүнээс биш хувь хүний хувьд зөрчилдсөн юм
байхгүй. Юутай ч хуулийн байгууллагад шаардлагатай байгаа шинэтгэлийг
хийнэ. Магадгүй бодлогоо хамт боловсруулж, шинэтгэлээ хамтран
хэрэгжүүлнэ гэх итгэл үнэмшилгүй хүнийг энэ газрын даргаар томилсон нь
миний алдаа юм шиг байна. Цагдаагийн албаны тухай хууль 2014 оны
нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор ЦЕГ-ын
удирдлагуудын томилгоог шинээр хийж, албажуулах ёстой. Гэвч би Б.Билэгт
гэдэг хүн дээр энэ томилгоог хийгээгүй. Мэдээж хэрэг, асуудлыг Засгийн
газраар оруулж шийднэ. Гэхдээ асуудлыг яаж оруулах, энэ хүнийг дахин
томилох, эсэхээ би шийдээгүй байна." хэмээв.
Товчхондоо бол хэрэв Ерөнхий сайд зөвшөөрвөл Б.Билэгтийг огцруулна гэдгээ ил зарлаж буй нь энэ.
Харин түүний "огцруулах гэж буй " ЦЕГ-ын дарга, генерал Б.Билэгт түүнээс ч илүү цочир мэдэгдлийг тарих бололтой.
Тодруулбал Х.Тэмүүжингийн эхнэртэй холбоотой гүйцэтгэх ажиллагаа явуулж, эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй болсон аж.
Хуучнаар Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар буюу
одоогийн Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газар уг ажлыг гардан
гүйцэтгэж байгаа бөгөөд Х.Тэмүүжин сайд тэднийг " ЦЕГ-ын дарга
нь ийм үл бүтэх бодолтой байгаа учраас түүний дор ажиллаж байгаа
нөхдүүд Хууль зүйн сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна." гэж тодорхойлжээ.
Юутай ч Б.Билэгтийг огцруулах уу? Х.Тэмүүжинд эрүүгийн хэрэг үүсгэх үү? гэдэг асуултын хариу тун удахгүй тодорхой болох нь ээ.
Э.Мягмар
http://sonin.mn/news/politics-economy/24966

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих