2 Махаа шарахын өмнө сүмсэнд сайтар дар
Хоол бэлтгэх арга, хавдар хоёр шууд холбоотой гэдэг нь хэдийнэ батлагдчихсан. Тэр дундаа махыг гүйцэд буюу сайтар шарах, утах тохиолдолд хавдар үүсгэгч нэгдэл үүсдэг гэж эрдэмтэд байнга сануулдаг. Өөрөөр хэлбэл шарсан мах идэхээ багасга гэдэг бол зүгээр хэн нэгний зөвлөгөө биш. Шинжлэх ухааны үндэслэлтэй зөвлөгөө. Хэрэв мах шарж идмээр байгаа бол дуртай сүмсэндээ розмари, тимьян хольж хутга. Шарах гэж байгаа махаа сүмсэндээ ядаж нэг цаг дэвтээ. Тэгээд дараа нь шар. Саяын хэлсэн хоёр амтлагчыг антиоксидант бодис ихээр агуулагддаг учир хавдар үүсгэгч нэгдлүүдийг 87 хувиар бууруулж өгдөг.
3 Амуу буудайтай найзал
Амуу буудай, үр тарианы талх нь цагаан талхнаас илүү эрүүл мэндэд тустай. Мэдээж та энэ талаар сонссон байх. Гэхдээ өнөөдрийг хүртэл эргэлзсээр байгаа бол дахин нэг баталгаа хэлье. Хоолондоо гликемик индекс (ГИ буюу хүнсний бүтээгдэхүүн цусан дахь сахарыг хэр хурдан өсгөж байгааг харуулдаг үзүүлэлт) багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэдэг эмэгтэйчүүдтэй харьцуулахад ГИ өндөртэй хүнсний зүйл их иддэг эмэгтэйчүүд ходоодны хорт хавдартай болох эрсдэл өндөр болохыг 38,000 гаруй эмэгтэй хамрагдсан Харвардын Анагаахын эх сургуулийн судалгаагаар баталжээ. Эрсдэл нэмэгдүүлэх ГИ өндөртэй хүнс гэдэгт төмс, цагаан талх, гоймон, амтат бялуу, нарын боов, зэрэг цагаангурилтай хүнс багтдаг бол ГИ багатай хүнсэнд хүнсний элслэг ихээр агуулагддаг хүнс багтдаг юм.
4 Кофе уугаад байждээ
2010 онд Английн эрдэмтэдийн явуулсан судалгаанаас үзвэл кофе бага уудаг хүмүүстэй харьцуулахад өдөрт 5-с дээш аяга кофе уудаг хүмүүс тархины хавдартай болох магадлал 40 хувь бага байдаг байна. Өдөрт энэ хэмжээний кофе уух дадал амны хөндийн болон улаан хоолойн хавдрын эрсдлийг ч бууруулдаг гэнэ. Мөн л эрдэмтдийн баталсан нотолгоо. Хамаг учир кофеинд байгаа тул кофеингүй кофе уугаад ийм үр дүн гарахгуй. Кофеин баахуу цайнд ч бас агуулагддаг л даа. Гэхдээ хавдраас хамгаалах хүчтэй нөлөө ганцхан кофенд байдаг гэж эрдэмтэд дуу нийлүүлж байна.
5 Ус! Ус! Ус!
Зохих хэмжээний ус, шингэн зүйл ууснаар шээсэн дэх хавдар үүсгэгч эсийн концентрацийг багасгаж давсагнаас хурдан гаргаснаар давсагны хавдраас сэргийлж болно. Өдөрт багадаа гэхэд 8 аяга шингэн зүйл ууж бай гэдэг цаанаа л нэг учиртай зөвлөгөө байгаа биз?
6 Ногоон ногоо сонго
Дараагын удаа салат хийх ногоо худалдаж авахдаа аль болох тод ногоон өнгөтэйгээс нь сонгоорой. Учир нь навчит ногооны ногоон өнгийг бий болгодог хлорофил гэх бодис магниар маш баялаг. Харин магни бол эмэгтэйчүүдийн бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг бууруулдаг. Үйлчилгээ нь батлагдсан эрдэс. 1/2 бууцайнд 75 мг магни агуулагддаг бөгөөд энэ нь хүний өдөрт авах ёстой магнийн 20 хувьтай тэнцдэг.
7 Бразил самар ид
Энэ самранд эмэгтэйчүүдийн давсагны хавдраас сэргийлэх селен гэх антиоксидант бодис ихээр агуулагддаг. Түүнчлэн цусанд нь селен их агуулагддаг хүмүүс уушиг, нарийн гэдэсний хорт хавдраар нас барах нь бага болохыг судлаачид тогтоожээ. Судлаачдын тайлбарлаж байгаагаар селен эд эсийг чөлөөт радикалын нөлөөнөөс хамгаалж дархлааны тогтолцооны функцийг сэргээж өгдөг аж.
8 Хөхний хавдрын аюулыг "шатаа”
Долоо хоногт багадаа гэхэд 2- хон цаг зөөлөн хэмнэл бүхий биеийн тамирын дасгал хийж байхад хөхний хавдрийн эрсдэлийг 18 хувиар бууруулах боломжтой. Учир нь фитнесээр тогтмол хичээллэх дадал биеийн илүүдэл өөхийг шатааж улмаар хөхний хавдар бий болоход нөлөөлдөг өөхний эстрогенийг устгадаг юм.
9 Гар утаснаасаа хол бай
Гар утсаа аль болох хүнтэй гялс ярих болон мессэж бичхэд л ашигла. Эсвэл чихэвч ашиглаж ярьж сур. Өөрөөр хэлбэл гар утсаа толгойноосоо аль болох хол байлга. Энэ нь өөрийгөө өвчин эмгэгээс хамгаалах гэхээс аливаа аюулаас урьдчилан сэргийлэх зорилготой гэж хэлж болно. Гар утас тархины хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдэг нь хэдийгээр ягь батлагдаагүй ч гэсэн ямар нэг холбоо байгаа нь олон судалгаанаас харагдсаар байна.
10 Өнгө ашигла
Хувцасны сонголтоо зөв хийснээр арьсны хорт хавдраас хамгаалж болно гэж Испанийн эрдэмтэд үзэж байна. Тэдний судалгаанаас харахад цэнхэр, улаан өнгөтэй матерал цагаан, шар өнгийн хувцаснаас илүү нарны хэт ягаан туяанаас хамгаалдаг аж. Мөн гадаа гарахдаа нарны малгай заавал өмсч байх хэрэгтэй. Хэдийгээр мелонамо буюу арьсны бүх хэсэгт тархан гардаг ч нарны гэрэл тусах арьсны ил хэсэгт илүү элбэг тохиолддог. Хойд Каролинагийн Их сургуулийн судлаачдын судалгаанаас үзэхэд хуйх, хүзүүн дээрээ арьсны хавдрын шинж тэмдэгтэй хүмүүс хавдрын улмаас нас барах тохиолдол биеийнхээ өөр хэсэгт хавдартай хүмүүсээс хоёр дахин илүү байдаг байна.
11 Туршлагатай эмчид үзүүл
Та хөхний рентген зургандаа хэр анхаарал тавьдаг вэ? Мэргэжилтнүүд хөхний рентген зургаа заавал туршлагатай эмчээр уншуулхийг зөвлөж байна. Наандаж 25 н жилийн ажлын туршлагатай эмч нар рентген зургийг зөв уншиж тодорхой зөвлөмж өгдөг болохыг Калифорнийн Их сургуулийнхан судалгаагаараа баталжээ. Хэрэв эмчийн чинь танд өгч байгаа тайлбар (рентген зурагны) хангалтгүй санагдвал өөр эмчид үзүүлж зөвлөгөө авах нь авах нь хамгийн ухаалаг алхам байна.
12 Органик хүнс сонго
Дотоод шүүрлийн өвчин эмгэгээс эхлээд бүр хавдарт хүргэх аюултай тул даавар, антибиотикоор бордсон мах худалдаж авахыг Америкийн Хавдар судлалын Үндэсний хүрээлэнгийнхэн зөвлөсөн байдаг. Мөн ямар нэг пестицид химийн бодис ашиглаагүй органик хүнсний ногоо сонгож байх, хоол хүнсэндээ хэрэглэхээс өмнө жимс ногоог сайтар угааж цэвэрлэж байхыг та л лав сонссон байх. Гадны жимс ногоо ихээр худалдаж авдаг Монглчууддаа сануулхад ихэнх оронд хамгийн их пестицидтэй хүнсний ногооны тоонд цоохор майлз, тоор гүзээлзгэнэ, алим, нэрс ордог юм шүү.
13 Хүнсний бүтээгдэхүүний шошго уншиж бай
В бүлгийн витамин нь хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эхчүүдэд хэрэгтэй. Хэвлий дэх хүүхэд мэдрэлийн гажиг үүсэх эрсдэлийг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэдэг амин дэм. Гэвч нөгөө талаас нь харвал Фолийн хүчилд хавдрийн эрсдэл дагуулах сөрөг нөлөө бас бий. Судалгаанаас үзвэл навчит ногоо, жүржийн шүүс гэх мэт хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах нийлэг бодисын их хэмжээний хэрэглээ нь бүдүүн гэдэс, уушги болон түрүү булчирхайн хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Хэрэв хоол хүнсэндээ витамин, амин дэмээр баяжуулсан хүнсний бүтээгдэхүүн их хэмжээгээр хэрэглэдэг бол дээрээс нь нэмж витамины комплекс уух хэрэгтэй эсэхээ сайтар бодолцох нь зүйтэй.
14 Кальциа нэм
Бидний өдөр тутмын хэрэглэдэг сүү бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг тухай эрдэмтэд ярьж байна. Амеркийн Дартмонтын Анагаах Ухааны Их сургуулийн судалгаагаар 4-н жилийн туршид хоол хүнс болон амин дэмээр 1200 мг кальци авч байсан хүмүүст бүдүүн гэдэсний хорт хавдрын урьтал болох мах ургацаг (полип) ургах тохиолдол 36 хувиар бага болох нь батлагдсан байдаг (судалгаанд 882 хүн хамрагдсан ) Судалгаанд оролцогчид кальцийг ганц сүүнээс аваагүй тул та дээрх хэмжээний кальцийг сүү, тараг йогурт, бяслагнаас авах боломжтой.
15 Тур
Америкийн Хавдрын нийгэмлэгийн судалгаанаас үзвэл хавдраас шалтгаалсан нас баралт эмэгтэйчүүдийн 20, харин эрэгтэйчүүдийн 14 хувийн тохиолдолд илүүдэл жин буюу таргалалттай шууд холбоотой байна. Илүүдэл жингээ хассанаар бие организмын ялгаруулах эм дааврын хэмжээг багасгаж улмаар хөх, умайн болон өндгөвчний хавдраас сэргийлэх боломжтой. Та тийм ч их тарган биш байлаа ч 30 гарсан хойно илүү 5кг нэмэх нь хөхний түрүү булчирхайн, умайн хүзүүний хавдрын эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг судлаачид анхааруулж байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих