Дорнод аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багаас мал, амьтнаас хүнд
халдварладаг боом өвчний арьсны хэлбэрийн сэжигтэй тохиолдол илэрч 2014
оны 09 дүгээр сарын 28-ны орой түргэн тусламжаар ирсэн 1 иргэнийг Зүүн
бүсийн оношилгоо эмчилгээний төвийн халдвартын тасагт тусгаарлан
хэвтүүлж, шаардлагатай үзлэг, шинжилгээ, судалгааг хийсэн. Зоонозын
өвчин судлалын үндэсний төвийн лабораторид онош баталгаажуулах сорьц,
материалуудыг 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр явуулж 2014 оны 10
дугаар сарын 03-ны орой шинжилгээний дүгнэлтэнд боом өвчний үүсгэгч
Bacillus anthracis нян илэрч боомын арьсны хэлбэрийн тохиолдлын онош
батлагдсан байна. Одоогоор холбогдох байгууллагууд халдвартай бүсэд
ариутгал халдваргүйжүүлэлт хийн, хорио цээр тогтоогоод байгаа аж.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=5511
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих