Сураггүй алга болоод байгаа Malasian Airlines-ийн Boing 777-200 нисэх
онгоц радараас алга болсноосоо хойш Афганистан, Пакистаныг чиглэн
ниссэн байж болзошгүй хэмээн Малайзын эрх баригчид үзэж байна.
Мөрдөн шалгагчид энэ магадлалыг шалгах, судлах дипломат
зөвшөөрлийг хүлээж байгаа аж, Вoing 777-200 онгоц чиглэн ниссэн байж
магадгүй хэмээн үзэж байгаа агаарын хоёр замын нэг нь талибуудын мэдэлд
байдаг. Тэр агаарын зам руу орсон бол нисэх онгоц Пакистан, Афганы
илрүүлэлтийн системд өртөхгүй байх магадлалтай ажээ. Пакистаны иргэний
нисэхийн газар, радарын бичлэгээ шүүж үзэхэд алга болсон нисэх онгоц
илэрсэнгүй хэмээн мэдэгдсэн билээ.
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=554
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих