Хадгаламжийн байгууллагуудаас хувийн хэвшилд олгосон зээл өмнөх сараас 2.0 хувь буюу 127.9 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 21.3 хувь буюу 1172.6 тэрбум төгрөгөөр өсч 6681.5 тэрбум төгрөгт, иргэдэд олгосон зээл өмнөх сараас 2.1 хувь буюу 117.1 тэрбум төгрөг, өнгөрсөн оны мөн үеэс 26.5 хувь буюу 1211.3 тэрбум төгрөгөөр өсч 5778.8 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Харин 8 хувийн ипотекийн зээлийг хасч тооцвол, иргэдийн зээлийн жилийн өсөлт 2014 оны есдүгээр сарын байдлаар 23.0 хувьтай байхаар байжээ. Нийт зээлийг өмчлөгчөөр нь авч үзвэл 53.0 хувь нь хувийн хэвшил, 45.8 хувь нь иргэд, 1.1 хувь нь улсын байгууллага, 0.1 хувь нь бусад байгууллагад олгосон зээл байна.
Нийт зээлийн үлдэгдлийн 91.6 хувийг хэвийн зээл, 3.7 хувийг хугацаа хэтэрсэн зээл, 4.7 хувийг чанаргүй зээл тус тус эзлэв. Нийт зээлд эзлэх чанаргүй зээлийн хувь өнгөрсөн оны мөн үеийнхээс 0.6 нэгж хувиар буурсан байна. Татан буугдсан банкуудын мэдээллийг хасч тооцвол нийт зээлд эзлэх чанаргүй зээл 2.8 хувьтай байна.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих