РОМ. /KoreaTimes/. Стресс харилцааг муутгадаг байж магадгүй болохыг шинэ судалгаа харуулж байна.
Стресст орсон эрчүүд илүү хувиа хичээж, сэтгэл хөдлөлөө хянах чадвар муутай болдог гэнэ. Мөн тэдний зарим нь харамч болох хандлага ажиглагддаг гэж Италийн Триест хотын Олон улсын дэвшилтэт судалгааны сургуулийн судалгаанд дурджээ.
Харин эмэгтэйчүүд эсрэгээрээ байдаг аж. Тодруулбал, стресст орсон эмэгтэйчүүд илүү "эелдэг, зөөлөн" болдог байна. Энэ нь эмэгтэйчүүд асуудлаа гадагш гаргаж, бусдад илүү ярьж чаддагтай холбоотой байж магадгүй.
Г.Доржханд
монцамэ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих