2014 оны 3-р сарын 19-ний байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.4 хувь, өмнөх 7 хоногийнхоос 0.2 хувиар өссөн байна. Тодруулбал, хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 7.0 хувь, үхрийн ястай мах 9.1 хувь, үхрийн цул мах 4.4 хувь, адууны мах 1.2 хувь, ямааны мах 3.9 хувиар өссөн байна. Өмнөх долоо хоногийнхоос хонины ястай махны үнэ 0.6 хувь, үхрийн ястай мах 0.4 хувь, үхрийн цул мах 0.5 хувиар өсч, адууны мах, ямааны махны үнэ өөрчлөлтгүй байлаа. Түүнчлэн гурилын үнэ энэ сарын 19-ний байдлаар дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 1.2 хувь, дээд зэргийн савласан гурил 0.9 хувиар өсч, 2-р зэргийн гурилын үнэ 0.4 хувиар буурч, 1-р зэргийн задгай гурилын үнэ өөрчлөлтгүй байна. Өмнөх долоо хоногийнхоос дээрх төрлийн гурилын үнэ өөрчлөлтгүй байлаа.
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих