
Өнөөдрийн байдлаар Дорнод аймгийн Хэрлэн сумын гэр хорооллын айл өрхүүдэд ус түгээж байгаа 33 ус түгээх газрын 17-д нь зайлшгүй засвар оруулах шаардлагатай байгаа юм. Чойбалсан хотын хүн амын тал хувь нь гэр хороололд амьдардаг. Усан сангуудын ихэнх нь 1974-1995 онд ашиглалтад орсон, байр сав болон гадна орчны хувьд эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй болчихоод байгааг энэ чиглэлийн албаны хүмүүс хэлж байна. Хэдийгээр 2000 оноос хойш олон улсын төсөл хөтөлбөрөөр 17 усан сан нь төвлөрсөн системд холбогдсон хэдий ч байр савных нь хана туурга нурсан, дээврээс нь ус гойждог, халаалтгүй, гэрэл цахилгаангүй байгааг усан санд ажиллан байгаа ус түгээгч нар учирлаж байна.
Мөн газар олголтыг хийхдээ усан санд тавигдах стандартыг алдагдуулан айлууд хэт шахаж бууснаао хөрснйй бохирдол, элэгдэл явагджээ. Ус тэр дундаа ундны ус бол хүн амын эрүүл мэнд, улс орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц хүчин зүйл учир эрүүл ахуйн болон орчны бохирдолгүй болгон засварлах, шинэчлэх талаар "Шинэ усан сан" төслийг боловсруулан аймгийн ИТХ-аар оруулан орон нутгийн төсөвт тусгуулахаар боллоо.
ДОРНОД
URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=6249
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Санал болгох
-
-
-
-
-
Сэтгэгдэл бичих