
Гэр бүл. санхүү төлөвлөлт,хүүхдийн хүмүүжил, хоол унд угаалга цэвэрлэгээ,дэлгүүр хоршоо,хүүхдийн хичээл, давтлага, ээлжит вакцин,,, гээд энэ бүх ажил эцэс төгсгөлгүй ундарсаар... Дээрээс нь ээжүүдийн зөвлөгөө - Та хэдийг яаж өсгөснийг мэдэх үү? Угаалгын машин ,памперс зэргийг хэрэглэж үзээ ч үгүй,2 газар зэрэг ажиллаад гэр ажил аль альныг нь амжуулдаг л байсан, одоогийн хүүхдүүд та нар... гээд л эхлэнэ.Тэр бүрт нь бухимдаж уйлна...
Гэтэл цаг хугацаа гэдэг хурдан юм.Нэг л мэдэхэд хүүхдүүд өсөж том болцгоогоод , урд нь барагдашгүй, дуусашгүй мэт санагдаж байсан бүгд л нүдний өмнүүр жирэлзээд өнгөрөх шиг.
ЭЭЖ хүн гэдэг чинь хамгийн давтагдашгүй,хүний амьдралын гол түлхүүр болсон хүндэтгэлтэй хүн юм.
Эхийн ачийг хариулж бардаггүй ч амьд сэрүүнд нь хайрлаж, халамжилж, үргэлж хамт шүү гэдгээ үг, үйлдэл, сэтгэлээрээ байнга илэрхийлж байгаарай.

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=629
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих