Хэн бүхэнд анхны сэтгэгдэл хамгийн чухал байдаг. Энэ нь хэзээ ч мартагддагүйгээрээ давуу талтай.
Бүсгүйчүүд бид эсрэг хүйстэнтэйгээ уулзангуутаа л тавхан минутын дотор дэндүү олон дүгнэлтийг хийж, бөөн шалгуур тавиад амьждаг. Тэгвэл ихэнхи эрчүүдийн хувьд тухайн бүсгүйг өөрийнхөөрөө дүгнэхэд гуравхан шалгуур тавьдаг гэнэ. Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл бүсгүй таны үс, инээмсэглэл, өмссөн хувцас гурав түүнд таалагдвал бараг л дураллаа гэсэн үг. Магад энэ нь хүмүүсийн яриад байдаг анхны харцаар дурлах гэдэг нь байж болох л юм. Зарим залуус хаа нэгтээ харсан бүсгүйдээ дурлачихаад эрэл хайгуул болдогийн учир нь эмэгтэй хүний зөөлөн эсвэл ёжтой инээмсэглэл, намирсан эсвэл шуусан үс, содон эсвэл даруухан хувцастай холбоотой байдаг гэнэ.

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих