Баруун хязгаар нутаг болох Алтайн өвөр говьд ганц гэрээр өвөлжих Батболдынх сумынхоо төвөөс нилээдгүй зайтай хэдэн малаа даган амьдралаа залгуулдаг байлаа. Хэдэн хоногийн өмнөөс тэнгэр овоо уясч байгаль сэргэхтэйгээ боллоо.
Хаваржаалахаасаа урьтаж ойрчлон сумын төвөөсөө хэрэгцээт бараагаа татаж авах тухайгаа ярилцаад өглөө эртлэн хомтой тэмээ хөтлөн сумын төв рүүгээ хөтлөн мордсон нөхөртөө Цэнгэлмаа нэг л дагангуй маягтай хоёр хүүхэдтэйгээ гэрийн гадаанаас бараа тасартал саравчлан зогссон юм. Гэтэл орой болоход нөхөр нь ирсэнгүй. Уг нь зам шулуун бүтэн өдрийн газар даа хэмээн сэтгэсээр үдшийн бүрээтэй золгосон ажээ.
Харуй бүрий болохтой зэрэгцэн дөрвөн нүдтэй улаан халтар хөгшин банхар нь гэр тойрон ямар нэгэн зүйлтэй ноцолдон хэмхэлдэх, тэгснээ алсран холдох зэргээр ноцолдох нь улам ширүүсээд ирэхэд айж гайхсан бүсгүй хүн хоёр хүүхдээ хоймрынхоо орон дээр суулгаж хучаад өөрөө үсээ зүрүүлэн амандаа хутгатай хамт зуугаад гарахад тас харанхуй шөнийн тэнгэрт гялтайх од ч үгүй, харин хий хоосон нэгэнтэй тэмцэх хөгшин банхарын ууртай ширүүн харц л түүнийг угтсан аж. Гэрээ эргээд буцаан орж ирэхэд үсийг нь ямар нэгэн юмаар мэт жигдхэн тайрсан байлаа. Ийнхүү айж бүлтгэнэсээр өглөөний нартай золгосон тэдний үүдэнд хөгшин банхар нь гэдсээ яруулан гэрийнхээ босгыг дэрлэн үхсэн, хотонд байсан хонидыг нь нүд хальтармаар хяргасан дүр зураг угтжээ.
Цэнгэлмаа хоёр хүүхдээ гэртэй хамаг хувцасааараа дарж, нууж үлдээгээд урьд орой ирэх байсан нөхрийнхөө араас ганц үлдсэн атныхаа чинээгээр гальгуулжээ. Гэтэл замд нь нөхрийнх нь өрөөсөн хөлтэй гутал эхлээд таарсан аж. Үүнээс цааш нэгэнтээ үзэгдэх зүйлгүй явсаар сумдаа ирэн хэлтсийн төлөөлөгч, нутгийн иргэдээ дагуулан буцаж гэртээ ирсэн юмсанж.
Гэрийн гадаах байдал эл хульхан байдал нэг л сэжигтэй байсанд сэмхэн гэрийнхээ тотгоор шагайхад галынх нь дэргэд сүүтийсэн цагаан зүйл эвхрэн хэвтэж байх нь тэр. Харин орон дээр үлдээсэн хүүхдүүдийнх нь бараа харагдсангүй. Айж түгшсэн тэднийг яах учраа олохгүй эргэлзэж тээнэгэлзсэн харцаар нэгнээ ширтэж хүлээсээр... Гэтэл хэсэг хугацааны дараа гэрийнх нь баруун хатавчаар униартсан цагаан зүйл гарч замхран алга болсон ажээ.
Ингээд хүмүүс гэрт орж нэгжвэл нэг хүүгийнх нь гэдсийг нь хагалан орон доогуур нь хийж, нөгөөг нь толгойг нь таслан хоолны шүүгээнд нь хийсэн байхыг олжээ. Харин энэ явдлын дараа хөөрхий Цэнгэлмаа бүсгүй галзуурсан ажээ.
Ингэж нэгэн гэр бүлийн амьдралыг үгүй хийсэн сүүтийсэн цагаан юм яухам юу байсныг өнөө хүртэл нутгийнхан гайхаж хачирхан ярьсаар байдаг ажээ.
ЧОЙ
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих