Сархад
савнаасаа бусдыг гэж ярьцгаадаг. Энэ бол яах аргагүй үнэн үг. Архи
нийгмийн аль ч давхаргын хүмүүсийг алагчлахгүйгээр уруу татаж, ажил
амьдралыг нь үгүй хийж, ангал уруу түлхэж орхидог. Архины хар сүүдэр
нь дан ганц хувь хүнийг бус бүхэл бүтэн айл гэрийг хүртэл нөмөрдөг шүү
дээ. Архи танай гэр бүлд хэрхэн нөлөөлдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.
Үүнд:
- Гэр орны амгалан тайван байдлыг алдагдуулах
- Гэр бүлийн гишүүд байнгын түгшүүртэй байдалд байх
- Архины хэрүүл тасардаггүй
- Амьдралын аз жаргалыг мэдрэхгүй
- Гэр бүлийн байдал тогтворгүй болох
- Хүүхэд өнчирч хоцрох
- Аливаа нэгэн баяр ёслолыг тэмдэглэхэд хэцүү байх
- Хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөх
- Гэр бүлийн гишүүд амьдралын идэвхгүй болох
- Бусдаас санаа зовох
- Хэн нэгнийгээ гэмтээж бэртээх
- Орлогын эх үүсвэр алдагдах
- Золгүй явдал гарах
- Хэн нэгнийхээ амь насанд хүрэх
- Айл хөршийнхэн чинь гомдол мэдүүлэх болон зайнаас харьцдаг болох
- Найз нөхдөө гэр орондоо урихаас санаа зовдог болох
- Сэтгэл санааны хямралд орж, эрүүл ухаанаар сэтгэж чадахаа болих
- Архинаас тухайн гэр бүлийн гишүүнээ хэрхэн хол байлгах талаар бодсоор байгаад өөр зүйлд анхаарлаа хандуулж чадахаа байх.
ЧОЙ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих