Ажилгүйдэл, ядуурал нийгмийн сөрөг үзэгдэлтэй холбоотойгоор ахуйн
хүрээнд архидан согтуурах явдал иргэдийн дунд түгээмэл байгаа учир гэр
бүлийн хүчирхийлэл, гэр бүл салалт, ажил таслалт, сургууль завсардалт,
гэмт хэрэг зөрчил, хүний эрүүл мэнд, нийгмийн амьдралд учрах хор уршиг
ихсэхээс урьдчилан сэргийлж, иргэд олон нийт, хүүхэд залуучуудад архины
хор хөнөөлийг ойлгуулах, соён гэгээрүүлэх эрүүл зан үйлийг төлөвшүүлэх 5
зорилт бүхий "АРХИГҮЙ АМЬДРАЛ” хөтөлбөрийг боловсруулан, хамтдаа
хэрэгжүүлье.
Монголын ард түмэн эрт дээр үеэс архийг ундааны дээж хэмээн хүндэтгэж ирсэн бөгөөд тэгэхдээ хүн бүр, өсвөр залуусыг хэрэглэхийг цээрлэж ирсэн уламжлалтай. Иймээс ч өвөг дээдэс маань "Дөч хүрээд дөнгөж амс. Тавь хүрээд тамшааж амс. Жар хүрээд жаргаж хүрт” гэж сургаж иржээ. Мөн Эзэн богд Чингис хаан "Эзэн хаан архинд автвал төр бүрнээ алдмой. Сайд түшмэл архинд автвал засаг төр саармой” гэж сургасан байдаг.
Манай ард түмний энэ сайхан уламжлал, ёс заншил бүрнээ алдагдаж байгаад эмзэглэхгүй байхын аргагүй. Иймд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газраас ирэх цаг хугацаанд хийх ажлын төлөвлөгөөндөө АЖИЛ ОРЛОГОТОЙ, ЭРҮҮЛ ЧИЙРЭГ, ЭРДЭМ БОЛОВСРОЛТОЙ, АЮУЛГҮЙ ОРЧИНТОЙ, ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ, АЗ ЖАРГАЛТАЙ ДОРНОДЧУУДЫН ТӨЛӨӨ, АЙМАГ ОРОН НУТГИЙНХАА ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ТӨЛӨӨ олон ажлыг тусгасан "АРХИГҮЙ АМЬДРАЛ” хөтөлбөрийг иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх болно.
Бидний хамгийн эрхэм чухал зорилтбол "Хүний хөгжил”-ийн асуудал юм. Хувь хүний хөгжлөөс өрх гэр бүлийн хөгжил, өрх гэр бүлийн хөгжлөөс аймаг орон нутгийн хөгжил шалтгаалах тул ТАНЫГ, ТАНАЙ ГЭР БҮЛИЙГ, ТАНАЙ ХАМТ ОЛНЫГ аливаа хорт зуршлаас хол байж эрүүл мэнддээ анхаарч, спиртийг биш, спортыг дэмжиж "Архигүй амьдрал” хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.
"Бор дарсгүй гэр бүл, хамт олонд аз жаргал, амжилт бүтээл үргэлж нээлттэй байдаг”
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ
ДАРГА С.ГАНБАТ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих