Монголчууд олимп, дэлхийн аваргад өндөр амжилт үзүүлсэн тамирчдаа
ямар нэгэн байдлаар урамшуулдаг болоод 5-6 зургаан жилийн нүүр үзэж
байна. Гавьяат тамирчин С.Батцэцэг, олимпийн аварга Н.Түвшинбаяр,
Э.Бадар-Ууган гээд бүгдэд хувь хүн болон хувьсгалаас урамшуулал олгосоор
өдийг хүрсэн билээ. Тэгвэл энэ цаг үед Монголын спортод, тэр тусмаа
чөлөөт бөхөд тод од болон гялалзаж яваа олон улсын хэмжээний мастер
Сүхээгийн Цэрэнчимэдийн дэлхийн аварга цолыг хоёр өрөө байраар мялаажээ.
Тодруулбал, уржигдар болсон Монголын чөлөөт бөхийн холбооны шинэ жилийн
баярын үеэр Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, "Алтай"
констракшны ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэ дэлхийн аварга С.Цэрэнчимэдэд
спортын өндөр амжилт хүсээд хоёр өрөө байр бэлэглэсэн байна. Тэрээр өмнө
нь гавьяат тамирчин С.Батцэцэг, Г.Мандахнаран, О.Насанбурмаа нарт байр
өгч байсан юм. С.Цэрэнчимэдийн хувьд насанд хүрэгчдийн дэлхийн аваргад
түрүүлж, улмаар Азийн наадмаас хүрэл, Армийн дэлхийн аваргаас алтан
медаль хүртсэн билээ.
Б.ЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих