ОХУ-ын
Буриадад энэ сарын 3-ны 18.00 цагаас 4-ний 18.30 цаг хүртэл 23 удаа
газар хөдөлсөн тул онц байдал зарласан байна. Газар хөдлөлтийн төв нь
1300 оршин суугчтай Северомуйск тосгоноос 15-25 км зайд ажиглагдсан
бөгөөд 3-5 магнитуд хүртэл хүчтэй байсан тухай ОХУ-ын ШУА-ийн Сибирийн
салбарын геофизикийн алба мэдээлжээ. Газар хөдлөлтийн улмаас хүний амь
эрсдээгүй бөгөөд ямар нэг томоохон эвдрэл сүйтгэл одоогоор гараагүй
ажээ.
Б.БАРС Эх сурвалж: Зууны мэдээ

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих