Монгол Улсын бадминтоны шигшээ багийн тамирчид БНХАУ-ын Хайлар хотноо энэ сарын 10-11-ний өдрүүдэд болох олон улсын тэмцээнд оролцохоор өчигдөр өмнөд хөршийг зорилоо. Тэмцээнд ОХУ, БНХАУ, Монгол улсын баг тамирчид өрсөлдөх юм.
Энэхүү тэмцээнд оролцох боломжийг олгож, хөрш орнуудын хамтын харилцааг өргөжүүлэх, цаашдын хөгжлийн нэгэн гарцыг бий болгоход Дорнод аймгийн бадминтоны холбоо ихээхэн ач тус өгснийг Монголын бадминтоны холбооны удирдах зөвлөлөөс талархаж буйгаа илэрхийлэв.
Ч.БОЛОР
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих