Бүх нийтийн амралтын өдрөөр яаран хуралдаж өрөнхий захирлаа суудлаас
нь огцруулсан Үндэсний эөвлөлийн хурлаас хойш ОНРТ-д хэд хэдэн томилгоо
хийв. Томилгоо хийсэн ч гэж дээ, АН-ын гөнсөкээр ажиллаж байсан
Ц.Оюундарь өрсөлдөгчгүйгээр өрөнхий захирлын орыг залгав. Тэрээр ажлаа
авсан даруйдаа өмнөх захирлын гэх хүмүүсийг халж өөрийн хүмүүсээ
томилоод хэд хонож байна. Гэтэл ОНРТ-ийн Үндэсний зөвлөлд шинээр
томилогдсон гишүүд нь хүртэл өөрийн дураар авирлаж эхэлжээ. Тодруулбал,
ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдоод удаагүй Зургаанжингийн
Энхболд өнгөрсөн баасан гаригт ММ агөнтлагийн архивт хууль бусаар
халдсан байна. Тэрээр Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдоржийн
зөвшөөрөлтэй гэх албан бичигтэй хэмээн ММ агентлагийн архивт нэвтрэн
мэдээллүүдийг нь хуулж авчээ. Өөрөөр хэлбэл, ММ агентлагийн төв серверт
халдан бүх мэдээллийг хуулж авсан байна. Үүнийг нь ММ агентлагийн
ажилчид эсэргүүцсэн ч халгаагаагүй байна. Уг нь ММ агентлагийн төв
серверт Үндэсний зөвлөлийн тэргүүлэгч төдийгүй ерөнхий захирал нь халдах
эрхгүй байдаг юм байна. Гэвч З.Энхболд "Би Монголын бүх мэдээллийг
шилэн өрөөнөөс хянаад сууж байдаг хүн. Хагас тагнуул. Надад нууц
мэдээлэл гаж байхгүй" хэмээн ММ агөнтлагийн ажилчид, уран бүтээлчдийг
сүрдүүлсэн байна. Мөн "Би Үндэсний Дата төвийн дарга, та нар намайг яах
юм" гэх зэргээр бас бус бүдүүлэг, түрэмгий авир гаргасныг ч
телевизийнхэн харж байжээ. Түүний хувьд өмнө нь УИХ-ын дарга З.Энхболдын
мэдээ мэдээллийг хариуцан туслахаар нь ажиллаж байсан юм билээ. Сүүлд
Үндэсний Дата төвийн захирлын албан тушаалд томилогдож очсон байдаг
удалгүй Үндэсний зөвлөлийн гишүүнээр ОНРТ-д ирсэн байдаг.
Угтаа бол ММ агентлагийн мэдээ мэдээлэл болон тев архив бол хуулиар ямар нэгэн эрх мэдэлтэн, албан тушаалтан нэвтрэх ёсгүй улсын онцгой обьект. Хачирхалтай нь, ОНРТ-ийн "нууцын сан" руу УИХ-ын дарга З.Энхболдын хүмүүс ийнхүү шургалж эхэлжээ. Үүнээс үүдэлтэйгээр ОНРТ-ийн мэдээллийн аюулгүй байдал алдагдаж аюулд орох эрсдэл үүсэхийг үгүйсгэхгүй. Магадгүй ММ агентлагийн захирал ажлаа өгөхөөс өөр аргагүйд хүрсэн нь үүнтэй холбоотой байж болох юм. Хамгийн гол нь, үүнээс үүдэлтэйгээр дан ганц ОНРТ гэлтгүй үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж аюул учирч болзошгүй. Уг нь ММ агентлагийн архив саяхныг хүртэл тусгай харуул хамгаалалттай байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Гэвч мэдээллийн агентлагийн толгой процессорт Үндэсний Дата төвийн захирал З.Энхболд халдаж архивыг нь нэгжиж, хуулах, устгахын аль алиныг хийснийг хэн юу гэж тайлбарлах вэ. З.Энхболд Үндэсний Зөвлөлийн гишүүнээр очоод эхний долоо хоногт нь МҮОНРТ-ийн захирлыг томилох, чөлөөлөх ажиллагаанд амралтын өдрийг ч үл тоон идэвхийлэн оролцсон бол хоёр дахь долоо хоногтоо л тус телевизийн толгой процессорт халдаж, дээрээс өгсөн үүргийг ийн амжилттай гүйцэтгэсэн бололтой.
МҮОНРТ-ийг тойрсон бужигнаан юуг харуулаад байна вэ. Өнөөдөр дэлхий нийтэд улс төрийн эргэлт болоход хамгийн түрүүнд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг, тэр дундаа толгой телевизийг гартаа оруулж мэдээллийг хяналтдаа авдаг. Ингэхгүйгээр ямар ч төрийн эргэлт хийгчид эрх мэдлийг авч чадахгүй. Энэ бол бодит үнэн. АН-ынхан ирэх он жилүүдийн түүхийг өөрийн талд завсарлаж ирэх сонгуулийг гартаа авахын тулд бүхий л арга хэлбэрээр хууль зөрчин шуурхайлан ажиллаж эхэлсэн нь энэ юм болов уу.
С.СҮЛД /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих