МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж, МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар Ц.Оюундарийг томилохыг дэмжжээ.
Үндэсний зөвлөлийн хуралдаанаар Ц.Оюундарийг 91 хувийн саналаар дэмжиж, Үндэсний зөвлөлийн дарга Л.Пүрэвдорж МҮОНРТ-ийн Ерөнхий захирлын тамгыг гардуулжээ.
Ц.Оюундарь ажлаа авсан даруйдаа энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Үндэсний зөвлөлөөс гаргасан орон тооны цомхотголын ажлыг цаг алдалгүй эхлүүлнэ хэмээн мэдэгджээ.
Ц.Оюундарь 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгссөн бөгөөд тухайн үед МҮОНТ-д сурвалжлагчаар ажиллаж байсан юм. Мөн 1999-2001 онд Ийгл телевизийн дэд захирлаар ажилласан. 2006-2008 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуулийг дүүргэж, "Сэтгүүл Зүйн Мастер"-ийн зэргийг хамгаалсан бөгөөд өнөөг хүртэл АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
Ч.Ариунболд montsame
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих