Д.ГЭРЭЛ
Төрийн ордноо Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлийнхөн өчигдөржин хуралдаж, намын Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах товыг тогтоожээ. АН-ын Үндэсний зөвлөлдөх хороо нь 228 гишүүнтэй бөгөөд хөдөө орон нутгийн зарим гишүүд Улаанбаатарын зүг хөлгийн жолоо залцгаасан байна. Хурлын талаар АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь "Арваннэгдүгээр сарын 7-ны баасан гаригт Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдааны товыг тогтсон. Мөн ҮЗХ-ны хуралдаанаар хэлэлцэх асуудлыг баталлаа. Ээлжит бус хуралдаанаар цаг үеийн асуудалд улс төрийн дүгнэлт хийх болно” хэмээсэн юм.
Эх сурвалж: www.polit.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих