
Хамгийн сүүлд дарга З.Энхболддоо ротацитай холбоотойгоор шаардлага хүргүүлсэн. Тэд шаардлагадаа "Дархан-Уул аймгаас Дотоод сонгуулийн хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Г.Гантулга албан тушаалын давуу байдлаа ашиглан 2015 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн Дотоод сонгуулийн хорооны хурлаар гишүүдийг батлуулсан. Энэ нь намын дүрэм зөрчиж байгаа юм.
Иймд намын дарга уг шийдвэрийг хүчингүй болгож, намын хорооны зөвлөлдөх зөвлөлөөс өргөн барьсан Э.Дамдиндорж, С.Цэрэн, П.Өнөр, Б.Янжинлхам, Б.Бадрах нарыг Дотоод сонгуулийн хорооны гишүүдээр томилохыг шаардаж байна” гэсэн байсан юм. Үүнд хариулт өгөөгүй учир тэд өнөөдөр намынхаа дарга З.Энхболдыг огцрохыг шаардаж байгаа ажээ. Түүнийг өөрийн "Шонхор" фракцийн Г.Гантулга нарыг өмгөөлж, намын жирийн гишүүдээ үл тоож байна хэмээх яриа ч бас байгаа юм.
Уг нь З.Энхболд АН-ын дарга болохдоо аливаа фракц бүлэглэлд найр тавихгүй гэснийг нь ч сануулах гишүүд цөөнгүй байгаа аж.
www.GEREG.mn

URL: http://www.choibalsan.mn/index.php?newsid=7314
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих