Өнгөрсөн оны байдлаар барилга байгууламж, инженерийн шугам сүлжээг
шинэчлэх, өргөтгөх, шинээр барих, зураг төсөл боловсруулах зэрэг 68
төсөл арга хэмжээнд 171165 сая төгрөгийн санхүүжилтээр техник
технологийн шинэчлэлт хийгдсэн нь 2013 онтой харьцуулахад 1.18 дахин
өсчээ. Жилд дунджаар барилгын салбарт нэг их наяд төгрөгийн хөрөнгө
оруулалт ордог. Монгол Улсын барилгын салбарын жилийн
дундаж өсөлт хамгийн багадаа 6.1 хувьтай байсан гэх статистик бий.
Сүүлийн таван жилд гэхэд л энэ салбар ДНБ-ий таван хувийг
тасралтгүйгээр бүрдүүлж байгаа. Мөн хамгийн олон хүнийг ажлын байраар
хангадаг онцлогтой салбар. 2013 онд гэхэд барилгын салбарт нийт 60
мянган хүнийг ажлын байраар хангаж байсан нь улсын нийт ажиллах хүчний
зургаан хувийг эзэлж байж. Өнөөгийн статистикаар 100 гаруй мянган хүнийг
ажлын байраар хангаж байна. Салбарын хэмжээнд 2014 онд нийт 500 тэрбум
төгрөгийн барилга угсралт, их засварын ажил хийгдсэний 93 хувийг
дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэжээ.
Эх сурвалж: www.polit.mn

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих