"Эдийн засаг эрс хүндэрсэн үед авах арга хэмжээний төлөвлөгөө
гаргасан. Гэхдээ ийм зүйл болохгүй байх гэдэгт найдаж байна" гэж ОХУ-ын
Ерөнхий сайдын орлогч Игорь Шувалов мэдэгджээ. Энэ нь Украин, Крымийн
асуудалтай холбоотойгоор АНУ, Европын Холбоо эдийн засгийн хориг арга
хэмжээ авна гэж мэдэгдсэнтэй холбоотой гэж Оросын хэвлэлүүд таамаглаж
байна.
"Хүнд үед хэрэгжүүлэх төлөвлөгөө, зарцуулах хөрөнгө мөнгө бий. Байдал тэгтлээ дордоно гэж бодохгүй байгаа ч хамгийн муугаар тооцож төлөвлөгөөгөө боловсрууллаа" гэж Игорь Шувалов хэлжээ. ОХУ-ын холбогдох яамд гадаад валют, санхүүгийн зах зээлд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө долоо хоногийн өмнө Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдад танилцуулсан байна. И.Шуваловын хэлснээр 2008-2009 оны хямралын үед төр, засгаас өргөн хүрээний дэмжлэг үзүүлж байсан бол энэ удаа тэгэх шаардлагагүй гэнэ. Тухайн үед дэлхий нийтийг хамарсан санхүү, эдийн засгийн хямрал хүнд цохилт болж байсан учир Засгийн газар иргэдийн ажлын байрыг хадгалах үүднээс ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагуудыг онцгойлон дэмжиж байжээ.
Үүнтэй зэрэгцэн"0ХУ-ын эсрэг эдийн засгийн хатуу хориг арга хэмжээ авна" гэж Барак Обама Гаага хотноо болсон Цөмийн аюулгүй байдлын талаархи дээд хэмжээний уулзалтын дараа мэдэгдсэнийг хэвлэлүүд шүүрч авлаа. Энэ талаар олон орон, тэр байтугай АНУ-ын мэргэжилтнүүд, шинжээчид ч байр сууриа илэрхийлж байна.
"ОХУ-д хориг тавих нь өөрийнхөө сууж байгаа мөчрийг тайрахтай адил, Ямар ч хоригоор оросуудыг айлгаж чадахгүй. Энэ улсыг эдийн засгийн хувьд боомилж, ганцаардуулах гэсэн оролдлого нь АНУ болон барууны орнуудад өөрсдөд нь хохирол авчирна" гэж Америкийн "USA Watchdog.com" сайтад шинжээч Жим Синклер гэгч бичжээ.
Оросын аж ахуйн нэгжүүдийн гадаад дахь дансыг хааж, гүйлгээг нь царцаан, эрчим хүч, харилцаа холбоо, зэр зэвсгийн худалдааанд нь хориг тавина гэдгээ АНУ, Европын Xолбоо сануулсан. Ингэлээ гэхэд Москва төлбөрийн өөр хэрэгсэлд шилжин байдлыг ажрахгүй давах бололтой.
Оросуудын гарт Европьш
улсуудын хэрэгцээг хангадаг хий хэмээх аюултай зэвсэг байдгийг мартаж
болохгүйг шинжээч Жим Синклер сануулжээ. Хэдийгээр Москва хийн төлбөрөө
ам.доллараар тооцон өгч, авалцаж байгаа ч цаашид өөр валют, тэр байтугай
алтаар хийхийг тулгаж магадгүйг шинжээч тэмдэглэсэн байна. Энэ нь
АНУ-ын хувьд хоолой дээр нь хутга тавьсантай адил бөгөөд эдийн засгийг
нь унагах аюултай. В.Путин ч өөрт байгаа эдийн засгийн "цөмийн
бөмбөг"-өө хэзээ ашиглахаа ч мэдэж байгааг анхааруулжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Европын Холбоо болон бусад оронд айлчилж ОХУ-ьш эерэг эдийн засгийн хориг арга хэмжээ авах нь зүйтэй хэмээн ятгаж байгаа ч холбоотнууд нь эргэлзсээр байна. Тухайлбал Чех Улс хориг арга хэмжээнд нэгдэхгүй гэдгээ мэдэгдсэн бол АНУ-ын ойрын холбоотон ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель эдийн засгийн хориг тавихын эсрэг байгаагаа илэрхийллээ. Үүний оронд асуудлыг улс төрийн яриа хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх саналтай байгаагаа БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хе-тэй уулзахдаа хэлсэн байна. Түүний хэлснээр нөхцөл байдал эдийн засгийн хориг арга хэмжээ авах хүртэл хүндрээгүй бололтой.
ОХУ-д хориг тавибал ХБНГУ-ын эдийн засагт ямар сөрөг нөлөө үзүүлэхийг шинжээчид нь тооцоолж гаргасан байна. Өнгөрсөн онд хоёр орны худалдааны эргэлт 76 тэрбум еврод хүрсэн бөгөөд Германы 6000 орчим аж ахуйн нэгж 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийжээ. Хориг арга хэмжээ авсан тохиолдолд энэ бүхэн зогсч, ХБНГУ-д 300 орчим мянган ажлын байр үгүй болох эрсдэлтэй гэнэ.
Л.ИТГЭЛТӨГС
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих