Ашигт малтмалын тухай болон "Урт нэртэй" хуульдаа өөрчлөлт оруулж,
гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, валютын урсгалаа нэмэгдүүлэх УИХ,
Засгийн газрын шийдвэр үр дүнгээ өгч эхлээгүй байхад 100 сая ам.доллар
олох шаардлагатай тулгарав. Учир нь, зургаан жилийн турш Монголын
Засгийн газар, Канадын хөрөнгө оруулалттай "Хан ресурс" компани
хоорондын маргааныг олон улсын Арбитрын шүүх дэнсэлж, шийдвэрээ гаргасан
тухай "Ройтерс" агентлаг мэдээлжээ.
Ингэснээр 285 сая ам.долларын нэхэмжлэлтэйгээр Арбитрт дуудагдсан Монголын Засгийн газар "Хан ресурс"-т 100 ам.долларын нөхөн төлбөр өгөхөөр болж байна. Арбитртын шүүхээс нөхөн төлбөр гаргуулах үндэслэлээ Монголын Засгийн газар, "Хан ресурс"-тэй байгуулсан эрчим хүчний гэрээ болон Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн гэж үзжээ. Мөн тус компанид учирсан хохирлыг өнөөгийн ханшаар үнэлж, тусгай зөвшөөрлийг нь хууль бусаар цуцалснаас 83.3 сая ам.долларын хохирол учирснаас гадна өмгөөллийн зардал болох 9.1 сая ам.долларыг олгох шийдвэрийг гаргасан тухай "Ройтерс" агентлаг дурдсан байна.
Шүүхийн шийдвэр гарсны дараа "Хан ресурс"-ийн гүйцэтгэх захирал Грант Эди Монгол Улсын хуулийг зөрчсөн гэх нэрнээсээ салсан тухай дурдаад нөхөн төлбөрийг шуурхай олгохыг хүсчээ. "Хан ресурс" компанийн Дорнод аймагт эзэмшиж байсан ураны ордын тусгай зөвшөөрлийг 2009 онд цуцалснаас энэхүү маргаан анх үүссэн байдаг. Улмаар тус ордыг ашиглах үүднээс Монгол, Оросын Засгийн газар хооронд үзэглэсэн гэрээгээр "Дорнод Уран" компанийг байгуулахаар болсон ч "Хан ресурс"-ийн маргаанаас тэгсхийгээд намжсан юм. Ямартай ч дөрвөн Засгийн газар нүүрийг үзсэн "Хан ресурс"-ийн заргыг Арбитрын шүүхээр эцэслэж, Монголын талд ийнхүү торгууль ногдууллаа.
Арбитрын шүүхийн шийдвэр эцсийн шатны заавал биелүүлэх нөхцөлтэй юм байна. Тиймээс нөхөн төлбөрийг "Хан ресурс"-т олгоогүй тохиолдолд олон улсын Арбитрын шүүхийн албадан гүйцэтгэх хороонд хандаж шийдвэрүүлэх эрхтэй ажээ. Арбитрын шүүхийн шийдвэртэй холбоотойгоор одоогийн Засгийн газар болон Монгол, Оросын хамтарсан хөрөнгө оруулалттай "Мон-Атом" компаниас ойрын хугацаанд ямар нэгэн шийдвэрийг гаргах учиртай. Засгийн газрын хувьд арбитрийн чиглэлээр мэргэшсэн "Хогвн ловеллс" гэдэг хуулийн фермийг хөлслөн ажиллуулж байсан ч ийнхүү үр дүнд хүрсэнгүй.
С.ДӨЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих