Сүүлийн жилүүдэд манай аймагт гэр бүл салалт ихсэх хандлагатай болсон байна. Иймээс Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр гэр бүлийн бат бөх байдлыг хадгалах, салалтаас үүдэн гарах эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор шинээр гэрлэгсдэд "Хамтын хариуцлагын гэрээ” байгуулахыг уриалжээ.
Хосууд гэрлэлтээ албан ёсоор баталгаажуулахын тулд дээрх гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан байх ёстой. Гэрээнд хосуудын гэр бүлийн өмнө хүлээх хариуцлага, өмчийн болон бусад харилцааг хэрхэн зохицуулах талаар тусгахаас гадна салж, хүүхэд өнчрүүлсэн тохиолдолд хэдэн төгрөгийн нөхөн төлбөр төлөхийг ч тодорхой тусгах ёстой гэнэ. Ингэснээр гэр бүл салалт буурна гэж хотын захирагч тооцоолж байгаа бололтой.
dornod.net
Танд манай сайт таалагдаж байвал Like дарна уу. Танд баярлалаа
Танд мэдээ таалагдаж байвал Like дарна уу.
Сэтгэгдэл бичих